Бидний тухай

"Tower Construction” ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Манай компани нь дэлхийн шилдэг техник, технологийг өөрийн орны барилгын үйл ажиллагаанд оновчтой нэвтрүүлэн барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн чанарын батламжтай түүхий эд материалыг ашиглан барилга угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн хэрэглэгч түмний ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бий болгож, эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ бодитой оруулан барилгын салбартаа тэргүүлэгч компани болохоор үйл ажиллагаагаа явуулж байна.
CEO
Сүхрагчаагийн Нямзагд
Удирдах зөвлөлийн дарга

CEO
Нямзагдын Эрдэмсайхан
Санхүү хариуцсан захирал

CEO
Оюунбилэгийн Сайнбаяр
Гүйцэтгэх захирал

“Tower COnstruction” ХХК

Бид өндөр чанар, өвөрмөц шийдлийг эрхэмлэн
Чадварлаг баг, чансаатай техникийн хүчээр
Шинэ санаа, шилдэг технологийг нэвтрүүлж
Төгс бүтээлээрээ түмэнд таашаагдан эрхэмсэг оршино.

Барилга угсралт, засал чимэглэл

Зам засвар

Барилгын материал худалдаа

Хэрэгжиж буй төслүүд

  • A Хэсэг

    small

    Богд уулын хормойд орших Амжилт хотхоны “А” хэсэгт амьдрах орчны тав тух бүрэн хангагдсан. Үзэгдэх орчны таатай байдал таныг амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлнө. Чимээ шуугианаас ангид “А” хэсэг тайван амьдралыг эрхэмлэгч хэн бүхэнд тохиромжтой. Харуул хамгаалалтын төгс шийдэл, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг нь тайван амгаланг илтгэнэ. Мөн айл бүрийн хувийн цэцэрлэгт хүрээлэн, автомашины зогсоолтой.

    Хүүхдийн инээд хөөр цалгих Амжилт хотхоны “Б” хэсэг нь оршин суугчдын чөлөөт цаг, амралт ая тухыг хангасан төв цэг юм. Хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай, спорт талбай, “Амжилт” хотхоныг илэрхийлэх хүрхрээт усан оргилуур, ахмад настнуудад зориулсан саравч, сүүдрэвч зэрэг багтана. Олон улсын барилгын стандартын бүрэн шаардлага хангасан “Амжилт” хотхоны зохион байгуулалт маш энгийн бөгөөд гэрээсээ гадаад орчноо хянах боломжтой. Гадаа тоглох бяцхан үрстээ, нарлан суух ахмад настнууддаа санаа зовохгүй байх тав тух, харуул хамгаалалтын цогц шийдэлтэй бөгөөд “Б” бүсэд автомашины хөдөлгөөн байхгүйгээр онцлог юм. Нийтдээ 2000 гаруй мод, бутлаг ургамал тарьж ургуулах бөгөөд өнгө өнгийн цэцгийн мандал нь байгалийн язгуур төрх байдлыг илэрхийлнэ.

    small

    В хэсэг

    Амжилт хотхоны элит бүс буюу “В” хэсэг нь оршихуйн таатай байршилтай. Нарны гэрэл шууд тусах тул байгалийн илчээр дүүрэн. Дулаан, тайван байдал нь амьдрах таатай орчинг бүрдүүлнэ. Хувийн цэцэрлэгт хүрээлэнг хүссэнээрээ ашиглах давуу талтай. Автомашины хувийн зогсоол “В” хэсгийн айл бүрт бий. Амгаланг эрхэмлэгч хүн бүрийн хүслийн байгууламж болж чадсанаараа онцлог юм. .

    Давуу талууд

    - Нийт талбайн 20 хувьд барилга баригдана.
    - Айл бүрт 2-3 автомашины зогсоол төлөвлөсөн.
    - “Б” бүсэд автомашингүй тул хүүхэд, ахмад настны тав тух, аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан.
    - Айл бүр дээврийн задгай тагтай /виранд/
    - Айл бүр байшингийн арын талбайд хувийн цэцэрлэгтэй. /жимс, ногоо тарих, гэрийн тэжээвэр амьтан салхилуулах/
    - Сагсан бөмбөг, гар бөмбөг, талбайн теннисний иж бүрэн гэрэлтүүлэг бүхий спортын талбайтай.
    - Хүрхрээт усан оргилуур, 2000 орчим мод, бут ногоон байгууламжтай.
    - “Control 4” ухаалаг удирдлагыг айл бүрт суурьлуулсанаар та цаг, мөнгө хэмнэнэ.
    - Герман улсан Засгийн газрын ордонд хэрэглэсэн Европын Холбооны номер нэг “TECE” брендийн сантехникийн шийдэлтэй
    - Дотоод төлөвлөлтөө хүссэнээрээ зохиомжлох боломжтой
    - Дөрвөн улирлын турш утаагүй орчин /уулын бэлд байрласан тул өвлийн цагт утаа тогтохгүй/

    Танилцуулга

    Хотын тансаг зэрэглэлийн бүс болох Зайсангийн аманд байрлах “Амжилт” хотхоны байршил тун онцгой. Айл бүр автомашины хоёр хувийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэнтэй байх ба орчин үеийн барилгын шийдэл бүхий задгай тагттай. Хан Богд уул, Хатан Туулын үзэсгэлэнт байгалийн сайхныг цонхоор тольдон, цэвэр агаар, эрүүл амьдралын орчинг “Амжилт” хотхоноос мэдэрч чадна. Интерьерийн шилдэг шийдэл бүхий дотоод заслыг мэргэжлийн баг гүйцэтгэх ба Герман улсын номер нэг “TECE” брендийн сантехникийн шийдэлтэй. Дэлхийн хэмжээний удирдлагын төгс төхөөрөмж хэмээгдэх “Control 4” системийг айл бүрт байршуулсан. Хүрээлэн буй орчны ая тухтай байдалд онцгой анхаарч ногоон байгууламж, гадаа талбайн гэрэлтүүлгийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Амжилт хотхоны нийт талбайн 80 орчим хувьд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, саравч байршуулж өгсөн нь онцлог давуу тал юм. Мөн 24 цагийн харуул хамгаалалттай. Амжилт хотхонд дөрвөн улиралын турш хөдөө байгаа мэт цэвэр агаарыг мэдэрнэ. Орчин үеийн барилгын стандарт бүхий уг барилга “Амжилт” гаргаж буй хэн бүхний давуу тал болно. Шинэ технологи бүхий “Control 4” удирдлагын систем нь таны цаг мөнгийг хэмнэх юм. Та гэрийнхээ болон ажлынхаа аль ч хэсгээс тусгай удирдлагын тусламжтайгаар үйлдэл хийх боломжтой. Айл бүрт байрлах задгай тагт нь таны амьдралын нэн таашаалтай орчинг бүрдүүлнэ.

    Д

    Нарны гэрэл шууд тусах “Д” хэсгийн барилга нь өндөрлөг хэсэгт байрладагаараа онцлогтой. Айл бүрийн эзэмшил бүхий задгай тагтруу нарны гэрэл шууд тусах интерьер шийдэлтэй. Амьдрах хэв маягтаа нийцүүлэн засах боломж бүхий хувийн цэцэрлэгт хүрээлэн, автомашины зогсоол айл бүрт бий. Дулаан тохилог орчин, ая тухтай амьдралын хэв маягийг эрхэмлэдэг, амжилт өөд тэмүүлэх хэн бүхний хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцнэ. .

    info info info info info info

    Apaprtment - type A1

    Apaprtment - type A2

    Apaprtment - type A3

    Apaprtment - type A4

    Apaprtment - type A5

    >
  • Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

  • Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

    Зургийн гарчиг.

    Зургийн тайлбар мэдээлэл

  • Фитнесс.

    БНСУ-н номер нэг “KAESUN” брендийн бялдаржуулах иж бүрэн тоног төхөөрөмж бүхий хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байрлах 70-90 хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой фитнес клубын дотоод ажлыг хийж гүйцэтгэв. Эрүүл ахуйн цогц шийдэл, үйлчилгээний стандартад бүрэн нийцсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн хүний биед хоргүй материал ашигласнаараа онцлог юм.

  • Хотын төвын А зэрэглэлийн бүсэд байрлах 15 давхар 98 айлын орон сууц

    Хотын төвын А зэрэглэлийн бүсэд байрлах 15 давхар 98 айлын орон сууц

    Хотын төвын А зэрэглэлийн бүсэд байрлах 15 давхар 98 айлын орон сууц

    Хотын төвын А зэрэглэлийн бүсэд байрлах 15 давхар 98 айлын орон сууц

    Хотын төвын А зэрэглэлийн бүсэд байрлах 15 давхар 98 айлын орон сууц

    Хотын төвын А зэрэглэлийн бүсэд байрлах 15 давхар 98 айлын орон сууц

Төслийн үйл явц

Гүйцэтгэсэн ажил

Холбоо барих

Сүхрагчаагийн Нямзагд

CEO
Мэргэжил: Эдийн засагч
Төгссөн сургууль:
1959-1963 Завхан аймагийн Идэр сумын бага сургууль
1963-1969 онд Завхан аймагийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургууль
1969-1973 онд МУИС
1981 онд ОХУ-н Москва хотод Удирдлагын дээд курс
1998 онд АНУ-н Боловсролын дээд курс
Зэрэг цол
1981 онд БНМАУ-ын нөхөн үйлдвэрлэлийн макро загварчлалын арга зүй сэдвээр ШУА-ын дэд доктор зэрэг
1998 онд Профессор
2003 онд Үндэсний Эдийн засгийн стратегийн удирдлага сэдвээр ОХУ-д эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг
Эрхэлсэн ажил
1973-1990 онд МУИС багш тэнхимийн эрхлэгч
1990-1992 онд нийгэм эдийн засгийн хөгжлийн улсын хороонд орлогч дарга, засгийн газрын дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн захирал
1992-1996 онд УИХ-н гишүүн, төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хорооны гишүүн
1996-2006 онл Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректор
2006 оноос Удирдлага, эдийн засаг, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын консерциумын гүйцэтгэх захирал
Этүгэн дээд сургуулийн ТУЗ-н дарга
Tower Construction ХХК Удирдах зөвлөлийн дарга
Сонгуульт ажил
Монголын менежментийн холбооны тэргүүлэгч
МУИС, ХҮДС, ШИТУС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан
БСШУЯ-ны дэргэдэх докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн
Ойрхи Дорнодын судалгааны Азийн холбооны гишүүн
Эдийн засгийн их, дээд сургуулиудын холбооны Ерөнхийлөгч 2002-2006, гүйцэтгэх захирал 2007 оноос одоог хүртэл
Гавьяа шагнал 1998 онд Монгол Улсын шилдэг менежер цол, алтан медаль
1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2003 онд Монгол улсын шилдэг эдийн засагч
2005 онд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол
Ардын хувьсгалын ойн медалууд
Шинжлэх ухаан, эдийн засаг, статистик, боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг

×

Нямзагдын Эрдэмсайхан

CEO
Мэргэжил: Санхүүч
Төгссөн сургууль:
2001 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль
2002 онд ХБНГУ-ын Ликтенбергийн коллежийн Герман хэлний анги
2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн
2013 оноос МУИС-ийн магистрантурт суралцаж байна
Эрхэлсэн ажил 2006 оноос Этүгэн дээд сургуулийн ерөнхий нягтлан бодогч
2010 оноос Tower Construction ХХК санхүү хариуцсан захирал
2013 оноос Этүгэн дээд сургуулийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн албаны дарга,
Этүгэн дээд сургуулиас хэрэгжүүлж байгаа “Etugen Water Resort”, “Амжилт”, “Townhouse” барих төслийн менежер
Гавьяа шагнал
2013 оны “Шилдэг залуу”

×

Оюунбилэгийн Сайнбаяр

CEO
Мэргэжил: Эдийн засагч
Төгссөн сургууль:
2002 онд Баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33-р сургууль
2002-2006 онд МУИС-ЭЗС Эдийн засагч мэргэжлээр
2009-2011 онд МУИС-ОУХС магистр
Эрхэлсэн ажил:
2009-2011 он Рэнхэжужин ХХК Санхүүгийн албаны захирал
2011- оноос “ Tower Construction” ХХК Гүйцэтгэх захирал
Этүгэн дээд сургуулиас хэрэгжүүлж байгаа “Etugen Water Resort”, “Амжилт”, “Townhouse” барих төслийн зохицуулагч

×